
Энэхүү тоглолтод Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, Монгол улсын далай даян аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Р.Даваадорж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, спортын мастер, СТА, хурандаа Ж.Мөнхбаяр, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Х.Батсүх, Өмнөговь аймгаас хүрэлцэн ирсэн ЗХ-ний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн нарын 20 гаруй хурандаа оролцож, ая дуугаа өргөж, хөгжимдөж, бүжиглэж, нэгэн оройг авьяас билэг, дуу хуур, уярал ухаарал цалгиан өнгөрөөлөө.
Тоглолтод оролцсон хурандаа нарт болон Монголын нийт хурандаа, цэргийн алба хаагчиддаа хилийн чанадад ажиллаж, суралцаж байгаа хурандаа нараас нь баярын мэндчилгээ ирж, хөтлөгч уншиж сонсгосон нь баяр дээр баяр нэмсэн явдал болсон бол авьяас цалгисан хурандаа нар танхимд суугаа ижийдээ, гэргийдээ хүндэтгэл үзүүлж, сүүн цагаан хадаг, баглаа цэцгийн хамт гардуулсан нь үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөн, уярал ухаарал бэлэглэсэн юм.