2014 он гарснаас хойш үүрэн телефоны компаниудын талаар иргэдийн өргөдөл гомдол ШӨХТГ-т ихээр ирсэн байна. Улмаар тэдний зүгээс гомдолыг барагдуулдаг нэгдсэн журамтай болохыг үүрэн телефоны газруудаас шаардаж байна. Тиймээс тус газрууд 30 хоногийн дотор иргэдийн гомдлыг барагдуулах үүргийг авчээ. Хэрвээ хэрэглэгчийг ямар нэг байдлаар хохироосон бол хохирлыг заавал барагдуулдаг байх ёстой.Тухайлбал, таарч тохирсон тодорхой хэмжээний нэгжийн урамшуулал олгох ч юм уу. Аль нэг шийдлийг нь зөв олж, иргэнийг хохиролгүй болгох чухал юм.
Энэ үүднээс үүрэн операторууд зарим нэг шинэчлэлийг хийсэн. Гэвч энэ нь иргэдэд төдийлөн ашигтай бус байгааг хэрэглэгчид шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийг хохироохгүйн үүднээс үүрэн операторууд секундын багц гаргасан. Гэвч энэ үйлчилгээг улсын хэмжээнд дөнгөж 28 хүн л аваад байгаа. Үүнээс Мобикомд 26 хүн, Юнителд 2 хүн ийм үйлчилгээ авчээ. Тэгэхээр энэ нь ашиггүй болж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































