Өнөөдөр ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд ажлын уулзалт хийлээ. Уулзалтын талаар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга О.Очиржав товч танилцуулав.
Тэрээр “Ажлын уулзалтаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрын үед УИХ дахь улс төрийн намын бүлгүүдэд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийхээр боллоо” гэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл долоо хоног бүр ажлын уулзалт хийдэг болсон. Энэ удаагийн уулзалтаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, "Монголбанк"-ны захирал Х.Золжаргал нар оролцсон байна. Энэ үеэр, Монгол улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал, үүсээд байгаа зарим асуудлын талаар ярилцжээ.Д.Дуулим



















































