
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, 10-р хорооны засаг захиргааны нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдтэй хамтран "Хучлага" арга хэмжээг зохион байгуулж байсан. Энэ нь орон сууцны гадаа ил зогсоолд байрлуулсан автомашин эзэмшигч иргэдийн зөвшөөрлөөр автомашины хучлага дээр тухайн автомашины улсын дугаарыг нь бичиж байгаа нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хучлага бусдад дахин худалдаалагдахгүй, мөн гарсан гэмт хэргийг илрүүлэх зорилготой юм.
Иймд иргэд, олон нийт, нутгийн засаг захиргааны нэгж, сууц өмчлөгчдийн холбоод энэ ажлыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.
Д.Ундрах /24tsag.mn/