Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран энэ сарын 13-нд оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор яармаг зохион байгуулахаар болжээ.Уг яармаг нь Монголд анх удаа болж буй цагийн ажилд зуучлах яармаг юм гэж зохион байгуулагчид онцолж байна. Хөдөлмөрийн яармагт Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах ажээ. Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрах боломжтой юм.



















































