
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар Солонгосын “Койка” байгууллагатай хамтран улсын хэмжээнд бүртгэл, хяналтын цогц тогтолцоо мэдээллийн нэгдсэн санг бий болгох эхлэлийг тавьлаа. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх дэлхийн жишигт нийцсэн мэдээллийн нэгдсэн сантай болох тус үйл ажиллагааны нээлтэд Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний ДАТА төв, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв зэрэг холбогдох байгууллагууд оролцож, цаашдын хамтын ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар санал солилцов.