
Маргааш "Бөөр хамгаалах дэлхийн өдөр" тохионо. Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв
гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006
онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга
хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна.
Харин манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлжээ.
“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг орон даяар
идэвх санаачлагатай, нээлттэй тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ЭМЯ-аас зохион
байгуулж байгаа юм. Маргааш "Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт иргэдийг бөөрний өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаас гадна дараалалгүй үйлчилэхээр боллоо.
Т.Хулан