
Дэлхийн цусны донорын өдрийг угтан "Аюулгүй цус-Эхчүүдийг аварна" уриан дор аянг өнөөдрөөс эхлэн эхлүүлж байна. Тус аян нь гурван сар үргэлжлэх аж. Энэхүү арга хэмжээг Монголын залуучуудын холбооноос цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран санаачилж, зохион байгуулж байгаа юм Өнөөдрийн арга хэмжээнд 21 аймаг 331 сумын төлөөлөл болон Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны залуучууд цусаа өгөх юм.
Залуучуудын санаачилсан цусаа бэлэглэх үйл ажиллагаа 11.00 цагаас
Монголын Залуучуудын Холбооны төв байранд болох бөгөөд Эрүүл мэндийн
сайд Н.Удвал болон бусад албаны хүмүүс энэхүү үйл ажиллагаанд оролцох
юм.
Т.Хулан