
Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээний эрүүгийн хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцлийг судлаж үзэхэд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг дээд сургууль болон МСҮТ-ын оюутнуудын дунд архидан согтуурах явдал их гардаг, үүний улмаас гэмт хэргийн хохирогч болох нөхцөл бүрддэг, бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлан эд зүйлсийг нь дээрэмдэх зэрэг гэмт хэрэг, зөрчил байнга гарч байгаа болох нь тогоогдсон тул гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн МСҮТ-ын нийт багш, оюутнуудын дунд 2014 оны 03-р сарын 10, 12-ны өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, сургалт явуулсан байна.
Дээрх ажлын үр дүнд насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил багасах үр дүн гарна гэж үзэж байгаа аж.
Мөн Энэ талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/