
Ирэх амралтын өдрүүдэд бүх нутгаар цаг агаар тогтвортой байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Тодруулбал, ирэх амралтын өдрүүдэд нийслэлд өдөртөө 5-9 хэм дулаарах юм байна. Харин энэ сарын 16-наас нийт нутгаар салхины эрч ширүүсч хүйтрэх төлөвтэй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүлэг гаргажээ. Тухайлбал, гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч, зузаарлын эрчим буурчээ. Тиймээс дулааралтай уялдан мөсний нягт багасч, мөс хэврэгших тул иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цемрөх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүллээ.
Т.Энхэлээ