Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг угтан нийслэлийн цэргийн штабаас иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг өнөөдөр 13.00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах зорилготой өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм.
Мөн энэ үеэр 18 нас хүрч эх орны хүү болж, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах аж.
24tsag.mn




















































