
Чуулга уулзалтаар Монголын геологийн эрх зүйн орчноос гадна стратиграф, тектоник-магматизм, металлогени, зэрэг олон геологийн чухал ач холбогдолтой асуудлаар илтгэл хэлэлцүүлэгийг явуулах юм байна.
Мөн энэ үеэр хувь хүн байгууллагуудын цуглуулсан палеотологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс хүдрийн дээжсийн үзэсгэлэн-уралдаан зохион байгуулж шилдэг дээжсийг “Палеонтологийн олдвор”, “Ховор сонин дээж”, “Хүдэр чулуулаг болон геологийн тулгуур зүсэлт” гэсэн 3 төрлөөр шалгаруулах аж.
Зохион байгуулагчид компаниудад 1x2x2.25м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг санал болгож байгаа ба 3 –р сарын 22 –ны өдөр геологчдод зориулсан “Геологийн зураглал аргачлал”, “Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь” сургалтуудыг зохион байгуулах гэнэ.
Бүртгэл эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mmer.mn, info@mmer.mn хаягуудаас авах боломжтой.
24tsag.mn