
Зэвсэгт хүчний 93 жилийн ойн өдөр буюу цэргийн баяраар бригадын генерал болох таван хүний нэр тодорчээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат цол ахиж хошууч генерал болох бол Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга Б.Амгаланбаатар, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Н.Батхүрэл нараас гадна Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар бригадын генерал цол зүүх нь тодорхой болсон аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)