
Эмийн сангуудаар худалдаалагдаж буй халуун бууруулах, өвчин намдаах 1000 мг-тай парацетамол эмийг бага насны хүүхдэд уулгахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Бага насны хүүхдэд хэрэглэгдэх тунгийн хэмжээ нь 125 мг байдаг. Гэтэл халуун бууруулах, өвчин намдаах уг эмийг хэт өндөр тунгаар бага насны хүүхдэд хэрэглэснээс болж хордлогод орох, биеийн байдал хүндрэх тохиолдол гарсаар байгаа аж. Мөн цаашлаад элэгэнд сөрөг нөлөө үзүүлдэг учир заавал эмчийн заавраар халуун бууруулах эмийг хэрэглэхийг албаны хүмүүс анхаарууллаа.
Т.Хулан