
Чингис хааны тухай ном хэвлэл, дүрс бичлэгийн бүтээл олон байдаг ч “Хуурын үлгэр” хэлбэрээр гаргаж байсан тохиолдол үгүй юм. Туульс хайлах шиг хуурдан дуулдаг “Хуурын үлгэр” хэмээх урлагийн төрөл Өвөрмонголд өргөн дэлгэрсэн билээ. “Чингис хааны үлгэр” нэртэй энэхүү бүтээлийг В.Инжинашийн "Их Юань гүрний мандсан төрийн Хөх судар" номоос сэдэвлэж "Монголын нууц товчоо", "Юань гүрний түүх", "Түүх шастир" зэрэг түүхэн сурвалж, ардын үлгэр домгоор баяжуулан бичсэн байна. Цомог нь нийт 221 хэсгээс бүрджээ.
Хөххот Б.Занданхүү