
“Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг манай улс арав гаруй жил тэмдэглэж байгаа юм. Олон улсын хэмжээнд 1985 онд НҮБ-ын Ассамблейгаар Хэрэглэгчийн эрхийн найман зарчимыг батлаад, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр болгожээ. Манай улсад “Үүрэн телефоны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.