Хавар болж газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлж байгаатай холбогдуулан МХЕГ-аас шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гарган холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.Тус зөвлөмжид, орон нутгийн авто зам гүүрийг паспортжуулах, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийх, ашиглалт хариуцагчийг тодорхой болгох, гүүрийн даацыг анхааруулсан тэмдэглэгээ хийж байршуулах, гүүрийн тулгуурыг хамгаалах, шар ус зайлуулах хоолой шуудууг цэвэрлэх арга хэмжээг аймаг орон нутгийн захиргааны төв байгууллага, авто замын газрууд ханган ажиллах шаардлагатай байна гэжээ.



















































