зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цуврал 2: Монгол улсын баатрууд

2014-3-16
0
ЖИРГЭХ
Удахгүй болох Монгол цэргийн өдрийг угтан 24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээ цувралаар танилцуулж байна. "Монгол улсын баатар" цолтой нийт 59 хүн байдагаас 41 нь монгол хүн байдаг. Ингээд Монгол орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт "Баатар"-уудынхаа гавьяагаар ард түмэн минь үеийн үед бахархах болтугай.

Удахгүй болох Монгол цэргийн өдрийг угтан 24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээ цувралаар танилцуулж байна. "Монгол улсын баатар" цолтой нийт 59 хүн байдагаас 41 нь монгол хүн байдаг. Ингээд Монгол орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт "Баатар"-уудынхаа гавьяагаар ард түмэн минь үеийн үед бахархах болтугай.

tumurbaatarj
Чойн Дугаржав /1912-1985/. Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороо командлан оролцож, Халхын голд 20 гаруй удаагийн тулалдаанд хороогоо чадамгай удирдаж, байлдааны үүргийг гарамгай биелүүлж “Эх оронч Дугаржав” алдрыг олон түмнээс хүлээсэн байна. 1942-1943 онд баруун өмнөд хил хязгаар Байтаг богдын орчмоор улсын хил нэвтрэн орж ирсэн дайсныг хөөж гаргахад хороо командлан байлдаж үүргээ сайн биелүүлж байжээ. Түүнийг 1969 оны наймдугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

tumurbaatarj
Дүгэрийн Нянтайсүрэн /1910-1984/. 1932 онд хувьсгалын эсэргүү бослогыг дарах тэмцэлд идэвхтэй оролцож, 1939 онд Халхын голын байлдаанд наймдугаар морьт дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд мотомеханикжсан бригад командлан эх орон, ард түмнээ гадаад, дотоодын дайснаас хамгаалах үйлст гарамгай гавьяа байгуулсан байна. Түүнд 1971 онд Монгол Улсын баатар хүртээжээ.
tumurbaatarj
Пунцагийн Чогдон /1915-1983/. Тэрээр 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцжээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цол олгосон.
tumurbaatarj
Түвдэнгийн Бор /1913-1932/. Т.Бор бол Монголын түүхэн дэхь цөөн зоригт эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр 1932 оны хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэджээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.

tumurbaatarj
Бэгзийн Гиваан /1926-1948/. Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн хасгийн дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж амь үрэгджээ. Түүнийг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
tumurbaatarj
Дуламдоржийн Самдан /1916-1939/. Мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгажээ. Тэрээр 1973 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагдсан.
tumurbaatarj
Дүгэрийн Гуулин /1917-1992/. Тэрээр 1937 оноос ардын армид алба хааж Халхын голын дайны үед Сүмбэрийн 7 дугаар заставт /П.Чогдон даргатай/ пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ. Түүнийг 1973 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

tumurbaatarj
Гомбын Цэнд /1895-1932/. Түүнийг орон нутагтаа сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, сумын дарга зэрэг алба ажлыг хашиж байгаад хамтралын даргаар ажиллаж байх үед нь 1932 онд гарсан хувьсгалын эсэргүүчүүдийн харгислал, дээрэм тонуулын эсрэг эрэлхэгээр тэмцэж яваад дайсанд баригдаж тамлагдсан боловч хувьсгалт үйл хэргээсээ няцалгүй үнэнч баатарлагаар амь үрэгджээ. Тэрээр 1974 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан.

tumurbaatarj
Батын Дорж /1914-1982/. Тэрээр байлдагчаас армийн генерал, Батлан хамгаалах яамны сайд хүртэлх цэрэг армид олон жил алба хашихдаа эх орны хил хязгаарыг бэхжүүлэх, батлан хамгаалах хүч чадлыг бататгах, цэрэг армийг боловсон хүчнээр хангах, ялангуяа баруун хязгаарыг тохинуулах, хасгийн дээрэмчид, гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд цэрэг дайчид, хилийн цэрэгт туслах сайн дурын бүлгийн гишүүн ард иргэдийг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай зүтгэлтэн ажээ. Тэрээр 1974 онд БХЯ-ны сайд байхдаа Монгол Улсын баатар цолоор шагнагдсан.

tumurbaatarj
Магсарын Жанчив /1923-1945/. Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945  оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амь үрэгджээ.  Түүнийг 1975 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.
tumurbaatarj
Самдангийн Төмөрбаатар /1914-1985/. Эх орны зүүн хязгаарт хилийн цэргийн 6 дугаар заставын дарга байхдаа 1939 оны нэгдүгээр сараас Халхын голын байлдааныг дуустал Японы түрэмгийлэгчдийн 20 гаруй удаагийн дайралтыг ангиа чадамгай удирдан няцааж, олон хүнтэй дайсны давуу хүчийг бут цохиж гарамгай гавьяа байгуулжээ. Түүнийг 1979 онд Монгол Улсын баатар цолоор шагнасан.

tumurbaatarj
Норпилийн Жамбаа /1918/. Тэрээр хилийн цэргийн Сүмбэрийн VII застав-т /П.Чогдон даргатай/ цэргийн албыг тасгийн дарга тушаалтай хааж байхдаа 1939 оны Халхын голын байлдааны үед 1-7 дугаар сард хил хязгаараар халдаж ирсэн дайсны давуу хүчний эсрэг 30 гаруй удаа тулалдаж дайсны гүнд үүрэг гүйцэтгэж байгаа заставаа хоол хүнсээр тасарч 10-аад хоноход мэргэн буудагч Д.Гуулин /улсын баатар/-гийн хамт фронт нэвтэрч ар талаасаа хоол хүнс авчирсан, отрядынхаа комиссар Цэвэгжавын хамт хилийн манаа эргэж яваад японы 10 гаруй этгээдийг олзолсон зэргээр гарамгай гавьяа байгуулж “Эх оронч” алдрыг олжээ. Түүнд 1979 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн.

tumurbaatarj
Мазимын Экей /1916-1939/. 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцсон. Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулжээ. Түүнийг 1979 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан юм.

tumurbaatarj
Бутачийн Цог /1912-1989/. Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд гитлерийн фашистуудыг дарах дайнд Беларуссын 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ. Тэрээр 1981 онд БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд байхдаа Монгол Улсын баатар цолоор шагнагдсан.
tumurbaatarj
Жүгдэрдэмидийн Гүррагчаа /1947/. Тэрээр 1981 оны 3 дугаар сарын 22-30 хүртэл ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков даргатай сансрын “Союз-39” хөлгийн шинжлэн судлагчаар нисч сансрын нисэгч В.В.Ковалёнок, В.П.Савиных нарын жолоодсон тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз-Т4”, “Союз-39” цогцолборт 37 төрлийн туршилт судалгаа хийлцэж, эрэлхэг зориг гарган дэлхийг 146 удаа тойрч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлэн гарамгай гавьяа байгуулсан, монголын ард түмний хайртай хүү билээ. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг үнэлж 1981 оны гуравдугаар сар 31-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.

Дамдингийн Намнан /1922-1943/. Д.Намнан одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Х.Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ. Түүнийг 1983 онд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.

tumurbaatarj
Энхийн Шийлэг /1922-1984/. Эх орныхоо дархан хил хязгаарыг харийн дайсны өнгөлзлөг халдлагаас өмгөөлөн 1939 оны Халхын голын байлдаан /П.Чогдонгийн застав/, 1944-1948 онд баруун хязгаарыг хамгаалах ариун үйл хэрэгт оролцон эрэлхэг тулалдаж, баатарлаг гавьяа байгуулсан ахмад хилчний  нэг юм. Түүнд Монгол Улсын баатар цолыг 1984 онд хүртээжээ. 

Ванчинжавын Шарав /1913-1939/. Тэрээр Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт жишээлэнгээр, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад тулалдааны талбарт амь үрэгджээ. Түүнийг 1984 онд Монгол Улсын баатар нэхэн шагнасан юм.

tumurbaatarj
Түүвэйн Дүүдэй /1921-2000/. 1945 оны чөлөөлөх дайнд түүний хариуцсан салаа фронтын тэргүүн эгнээнд явж 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай байлдаж Монгол Улсын баатар дөрвийг /Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, М.Жанчив/ төрүүлсэн байна. Түүнд 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээжээ.

Жамъяангийн Лхагвасүрэн /1912-1982/. Монголын ардын армийн удирдах дээд албан тушаалд бараг 30 жил ажиллаж эх орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх, дарга, дайчдыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Монгол, Зөвлөлтийн цэргийн байлдааны ажиллагааг зохицуулж удирдах, хоёр армийн хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, тайван цагийн зохистой бүтэц бүхий байлдах чадвартай армийг хадгалж хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн жанжин, зүтгэлтэн байжээ. Тэрээр 1989 онд Монгол Улсын баатар нэхэн шагнагджээ.
tumurbaatarj
Эрдэнийн Бат-Үүл /19 /. 2009 оны 12 дугаар сарын 10-нд  МУ-ын баатар цолоор шагнасан. Түүнийг шагнах зарлигт “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэсэн байдаг.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • хэрсүү ард (103.212.116.16)
    Батүүл нохойн баас писдаг дүүжлэн хороо
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • Улаантан (103.212.117.224)
    Муусайн новшнууд Үүлээс айж явах ёстой юм чинь
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Батүүлд хүн алсан гэж баатар өгч байгаа юмуу дайн болоогүй учир хүн амины хэрэгт нь шийтгэх хэрэгтэй
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Бат.-Үүл хулгайчаас монгол улсын цусан гавъяаны баатар цолоо эргээж авч төрөөс идсэн хэрэгт нь аавын суулгавал зохино Батүүл хулгайчаас бусад нь эх орныхоо төлөө цусаа урсгаж амь өгсөн баатарууд байна
    2019 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (182.160.5.13)
    батүүлээс улсын баатар цолыг хураан авч улсын баатар цолны нэр хүндийг сэргээж өгнө өө
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (211.192.93.60)
    Батүүл арай бишээ яаж ийм мундаг хүмүүстэйгээ харьцуулж үзэх вэ
    2018 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.114.50)
    Бат-Үүл бол баатар биш зүгээр л банхар
    2016 оны 11 сарын 18 | Хариулах
    • Зочин
      санал нэг
      2016 оны 11 сарын 18
  • Зочин (103.9.90.2)
    С.Зоригийг нэхэн шагначихаач. Энэ тэнэг Бат-Үүлээ баатар болгоод байгаа юм бол
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.2)
    Бат-Үүл зайл
    2015 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (112.72.13.7)
    Батүүл улсын баатар биш элбэгдоржийн баатар гэдэг биз дээ. Тэр ардчилсан хувьсгалын үед унтаад, аавынхаа бичгийн машиныг харамлаад онигоо болж байсан гээ биз дээ. Хамраасаа цус гаргаагүй байж ийм цол авсандаа ичиж үхээч... эр хүн шиг зан гаргаад буцааж өг элбэгтээ
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • өөрөө (103.229.120.206)
    Улсынхаа жинхэнэ баатаруудах гүйцээгээд оруулчихаач дээ.залуу жанжиндаа үхсэн хойно баатар өгсөнч гэсэн зурагийг нь тавичихаач.90 оны хувьсгал дэлхийд 70-100 жилд болдог л өөрчлөн байгулалт хүссэн хүсээгүй хийсэн хийгээгүй болох л байсан. Хэт туйлшрах нь түүхийг бүдгэрүүлдэг хортой.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • zz (103.9.88.235)
    bat-uul ichih heregtei
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • Yanaa (103.9.88.210)
    Yaaanaaa daanch deee Bat-Uul end yawj bdag daanch yawdaa. Ulsiin baatriig ni Nehen butsaaj boldog bolow uu?
    2015 оны 03 сарын 18 | Хариулах
  • эх орон мартахгүй (112.72.11.108)
    Эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан энэ баатруудаа эх орон чинь мартахгүй ээ
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.180)
    батүүл яахаараа баатар болчив. энэ хүн чинь хүн амины хэрэгт сэжиглэгддэг биз дээ. 90 ны самуунд ч энэ хүн оролцоогүй шатан доор нуугаж байгаад гарч ирсэн гэдэг биз дээ. үхсэн элэнцгээрээ батаар болчихов. хотын дарга болоод ажил хийж буй дүр эсгэж хүүхэддээ 500 тэрбумын тендер өгөв. намчирхаж дөвчигнөн хөшөө дурсгал нураав. эх оронч хөвгүүдийг доромжилж гамин барон богдийг мандуулах гэж үзэв. ард түмний дургүйг хүргэв.
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • Больеооо. болье (37.145.3.67)
    Тоон дотор усэг цохиж явна. Батуул больео. 1921.1939.1945. Оны тор эргэлт дайн байлдаанд орсон хумуус алга. Туухээ шинээр бичихгээд байгаа бол Чингис чинь сайн найз. Овор монголтойгоо нэгдэж бнхау ийнхаа бурэлдхуунд буцаж орно гээд орилоочээ.....
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
  • muulj bichix ed zuils erx choloogoo yaj olj avsiin (202.126.91.154)
    batuuliig muulaad bgaa xumuus ta nart xelexed ; batuul elbegee zorig nar bgaagui bol ta nar xoid solongosuud shig darluulaad, olsoj uxeed, kim chen und aluulaad baij baix bsan yum , odoo ta nar jargaldaa tashuursan teneguud l bna
    2014 оны 03 сарын 17 | Хариулах
    • Ochir
      Ямар шулам нь чамд тэгж шивнээв
      2014 оны 03 сарын 17
  • bandan (202.179.15.165)
    DANDAR BAATARIIG YAGAAD ORUULAAGUI YUM BE ENE HUN GAWIYA BHGUI HUN UU
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.20)
    Батүүлд тэр чингэс одонгоо л өгнө биз, жинхэнэ баатруудыг үл ойшоож байгаа юм шиг л харагдаж байна. Бусад нь үнхээр халуун цусаа эх орныхоо төлөө урсгасан хүмүүс
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • brest (178.120.134.139)
    Manai uls baatar coloo hir bargiin hund hurteegeed baidaggui.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (202.126.89.251)
    батүүл монгол улсын баатар гэхээсээ ичээсээ манайд 90 онд орж ирж өмхийртлөө бааж шээж байхнаа мартсан мангуу м*****
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Хүү (182.160.38.59)
    Зху ийн баатрууд жинхэн монголийн төлөө бааруудийг үгүй хийсэн байх Гэхдээ дайны үеийн баатруудийг хүндэтгэе
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.58)
    Д.Гунгаа гуай алга байна шүү дээ
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.29.144.28)
    Жинхэн эх орончидтой харьцуулахад ичмээр юмаа.Элбэгдорж гэгч хэн болохоо гутамшигтайгаар харуулж байна даа.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.39.16)
    батүүл гуайд ард түмэн баатар цолыг өгөөгүй.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • яс хавтайна (122.254.127.34)
    Хамгийн сүүлийн хүнийг харьцуулахаар яс хавтайна гэдэг нь олох юм даа...
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
    • Үхё
      Бас үгүй л дээ. Тэр үед дэлхийн улс төрийн байдал угаасаа тийм байсан. Батүүл эд нар биш юмаа гэхэд өөр хүмүүс энэ өөрчлөлтийг хийх л байсан. Тэгээд ч Эх орныхоо төлөө халуун амь урсах цусаа үл хайрласан хүн эдгээр баатруудын хажуу үнэндээ ичмээр байгаа биздээ. Бат-үүл эд нарт тэр алтан гадас нрт хангалттай байсан юм
      2014 оны 03 сарын 16
    • ***** ee
      xenii xuchind erx choloo, ed xorongo, uzel bodloo cholootei xelex, internet pc-tei bolson xun be ta, ene buxniig chin 1990 ond batuul ami nasaa ersdeld oruulan baij ardchilsan xuvisgaliig xiisen shuu
      2014 оны 03 сарын 16
  • Зочин (103.9.90.233)
    ene batvvl l muuhai haragduulj baian daa ene baataruudiig
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
    • Монгол
      Батүүл үүл шиг хоосон замхрах хоосон толгой чи ичиж үхээсэй хар новш .
      2014 оны 03 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    29 мин
  • Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна
    32 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
    35 мин
  • Зурхай: Зэтгэрийг номхотгоход сайн өдөр
    37 мин
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
    43 мин
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 23 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 7 мин
  • Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан, аадар бороо орно
    2 цаг 19 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    16 цаг 2 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    16 цаг 25 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    17 цаг 2 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    17 цаг 3 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    17 цаг 28 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    17 цаг 32 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    17 цаг 35 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    17 цаг 53 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    17 цаг 54 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    18 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    18 цаг 15 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК