
Энэ хаврын чуулганаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн болоод цаашдын чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавих юм. Монголын циркчид одоогоос гурван жилийн өмнө буюу Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоороо уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байв. Үүнээс хойш зөвлөлдөж уулзалдаагүй тэд энэ удаа өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа нэлээд нухацтай авч хэлэлцэхээр болжээ.