
Ирэх сарын 1-ны өдрөөс эхлэн нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Дээрх газруудыг 2013 оны тавдугаар сараас өмнө хотын харъяат болсон иргэнд өмчлүүлнэ гэж байгаа. Харин 2013 оны тавдугаар сараас хойш нийслэлд суурьшиж буй айлд олгохгүй гэж байгаа юм. Ер нь цаашид хөдөөнөөс хот руу орж ирж буй иргэдийг бүгдийг нь “Хотын дүрмийн сургалт”-нд хамруулна гэдгийг өнөөдөр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тодруулбал, хөдөөнөөс ирж буй иргэд нийслэлийн иргэн болохын тулд заавал хотын дүрмийн сургалтад хамрагдах ёстой болж байгаа юм. Тэгэж байж хотод амьдрах эрх нь нээгдэх аж. Одоогоор хотын дүрмийг боловсруулж байгаа гэж албаныхан хэллээ.
Э.Бат-Үүл энэ талаар “Хөдөөнөөс хот руу нүүж ирэгсдийн тоо нэмэгдэх нь сайн талтай. Гэхдээ энд ирээд инженерийн шугамын үйлчилгээнд хамрагдсан сууцанд амьдрах ёстой гэсэн шалгуурыг хангаж байж хотод амьдрах эрхтэй гэсэн журмыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа" гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)