
Нийслэл хот ирэх 2020 он гэхэд метротой болно хэмээн хотын удирдлагууд хэлж байгаа. Тэгвэл метро барих ажлыг ирэх сарын 1-ны өдрөөс эхлэхээр болсон байна. Одоогийн байдлаар ажлын болоод байгаль орчны үнэлгээний зураг Японд хийгдэж байгаа аж. Ингээд 2016 оноос метро тавих гол ажлаа эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна хэмээн албаныхан хэллээ. Метро ашиглалтад орвол жилд дунджаар 2226 сая хүнийг тээвэрлэх боломжтой юм байна. Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр 160 мянга орчим ажлын байр бий болно гэсэн урьдчилсан тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)