
"Аса" циркээс болж Д.Дагвадорж аварга, О.Магнай дарга руу хэвлэл мэдээллийн хэрэгслээр чичилсэн гэхэд болно. Тэрбээр "намайг аварга болоод явж байхад О.Магнай юу хийж байсан юм бэ" гэх мэтээр ундууцлаа илэрхийлсэн. Мөн энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ ч хэлсэн. Тиймээс О.Магнай даргаас
“АСА” циркийнхний зүгээс ямар
нэг байдлаар айлгах дарамтлах байдал ирсэн үү? гэж асуухад "Одоохондоо үгүй. Бурхан өршөөг. Хараад байхад хууль үйлчилдэггүй
хэсэг бүлэг хүмүүс байна. Тэр хүмүүст хууль жоохон үйлчлүүлэх гэхээр янз янзын
юм ярьдаг. Тиймэрхүү зүйл байж болохгүй. Бүх хүмүүс нэг хуулийн дор амьдарч
байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)