
Зөвлөгөөнд ахлах прокурор Н.Дамбадаржаа, Бор-Өндөр дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Адъяабилэгт болон нийт прокурор, мөрдөн байцаач нар оролцсон байна.
Зөвөлгөөнөөр 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, мэдээг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэг бүртгэх мөрдөн байцаагч нарын ажлын чанар, ур чадвар түүнд прокуророос өгөх заавар чиглэл, онц байдал тогтоогдсонтой холбогдуулан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх аргачлал төлөвлөгөө гаргах чиглэлээр харилцан санал дүгнэлтээ ярилцаж “Эрүүгийн хэргийг шийдвэрлэх төлөвлөгөө”, мөрдөн байцаагч нарын ажлыг 7 хоног бүрээр тооцох үзүүлэлтийг баталж, ажил эрчимжүүлэх зохион байгуулалтын хэлбэрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/