Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын прокурорын газраас тус сумын Бор-Өндөр Цогцолбор сургуультай хамтран танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгуулсан байна.Тэмцээнийг төгсөх 11 дүгээр ангийн 5 бүлгийн дунд зохион явуулсан бөгөөд нийт 120 сурагч оролцож “Прокурорын байгууллагын үүсэл, хөгжил, зохион байгуулалт”, “Прокурорын байгууллагын тухай хууль”,“Эрүүгийн хуулийн тодорхой зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргийн талаар”, Захиргааны хариуцлагын тухай хууль”, “Тамхины хяналтын тухай хууль”, “Танин мэдэхүйн хөгжилтэй асуултууд” болон “түүх”, “нийгэм”-ийн хичээлийн сэдвүүдээр бэлтгэсэн 320 орчим асуултанд хариулан оролцож дараах амжилтуудыг үзүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































