
Өнөөдөр 09.30 цагаас Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст дүүргийн Засаг дарга, цагдаагийн алба хаагчдын хамтарсан уулзалт арга хэмжээ болно. Уулзалт яг одоо эхлэж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. Уулзалтаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа, цаашдын зорилго зэргээ ярилцах юм. Мөн дүүргийн засаг даргын зүгээс цагдаагийн алба хаагчдынхаа баяраас хуваалцах аж.
Д.Ундрах /24tsag.mn/