"Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд жил бүр уламжлал болгон зохиогддог нөхөрсөг уулзалт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.Нөхөрсөг уулзалт тэмцээн буудлага, билльярд, гар бөмбөгийн төрлөөр зохион байгуулагдсан.
Буудлагын тэмцээнд 7 багийн 35 тамирчнаас Хил хамгаалах ерөнхий газар 1 дүгээр байр, Онцгой байдлын ерөнхий газар 2 дугаар байр, Цагдаагийн ерөнхий газар 3 дугаар байр эзэлжээ.
Гар бөмбөгийн тэмцээнд Тагнуулын ерөнхий газар 1 дүгээр байр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.ДарьСүхбаатар ахлагчтай баг тамирчид 2 дугаар байр, Батлан хамгаалах яам 3 дугаар байр эзэлсэн юм.
Харин билльярдын тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын баг7 дугаар байрт орж, нийлбэр дүнгээр 3 дугаар байр эзлэн хүрэл медаль хүртлээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































