
Орхон аймгийн төв дэх нисэх онгоцны хуучин буудлыг түшиглэн, онгоцны буудал байгуулахаар Зам тээврийн яам, тус аймгийн ЗДТГ, "Эрдэнэт" үйлдвэр хамтран ажиллаж байна. Хуучин буудлыг орчин үеийн шийдэлтэй болгон өөрчилж, ашиглалтанд оруулахад гурван тэрбум төгрөг шаардлагатай гэж одоогоор тооцоод байгаа. Үүний хоёр тэрбумыг нь "Эрдэнэт" үйлдвэр гаргахаар болжээ.