
Нийслэл Улаанбатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ. Энд онд нийтдээ 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км авто замыг шинээр барьж байгуулахаар болжээ. Түүнчлэн 243,2 метр гүүр, 1,84 км байгалийн чулуун авто замыг барихаар төлөвлөөд байна.
Тодруулбал 100 айлын уулзвар буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлэг гэж нэрлэгддэг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгээс чанх урагшаа Лаосын элчингийн харалдаа гүүр барихаар болжээ. Харин байгалийн чулуугаар найман байршилд чулуун авто зам барих юм.
24tsag.mn