Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж салбар бүрт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна. Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал өчигдөр салбарынхандаа шагналыг нь гардуулан өглөө.Тодруулбал “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид Т.Дамбарагчаа, П.Чулуунбаатар, Монголын боксын холбооны зохион байгуулагч С.Ганбаатар нарыг, “Цэргийн гавьяа”-ны одонгоор Монголын боксын спортын ахмад тамирчин Ж.Баатарсүрэнг, “Алтангадас одон” –гоор Үндэсний бөхийн холбооны нягтлан бодогч Ц.Болормаа, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Э.Сумъяа, чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Зоригоо, мөн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нарыг тус тус шагнажээ.
Түүнчлэн ССАЖЯамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсан байна.
24tsag.mn



















































