
Дорноговь прокурорын газраас Монгол Улсын Ерөнхий прокурорын 1/01 тоот албан даалгавар, прокурорын хяналтын ажлын чиглэлээр гарсан заавар журам, аргачилсан заавар, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, хяналтын ажилд оршиж буй зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг тогтоох, сум дундын прокурорын газрын ажлыг 2014 оны эхний 3 дугаар сарын байдлаар шалган танилцаж дүгнэлт хийн, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналтын ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн байна.
Шалгалтыг “Аймгийн прокурорын газраас 2014 онд Сум дундын прокурорын газрын ажлыг шалган туслах” төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг 2014 оны 1 дүгээр улирлын байдлаар шалгахаар төлөвлөсний дагуу хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж ажилласнаар тодорхой үр дүн гарсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/