
Харин Баянхонгор аймгийн Жинст сум, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн сумд гарсан галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчин намжаагүй тул хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн шүлхий өвчний голомтот 3 аймгийн 13 сумын нутагт хорио цээрийн өндөржүүлсэн дэглэм үргэлжилж байгаа ба өнөөдрийн байдлаар шүлхий өвчний улмаас 695 өрхийн 3388 малыг устгаж, 3 сая 617 мянган толгой малыг вакцинжуулсан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.