Орхон аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нарыг оролцуулан “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ял эдлэлтийн байдалд” хэрхэн хяналт тавьж байгаа болон хууль журмын хэрэгжилтийн талаар ярилцлага сургалт зохиосон байна.Сургалтанд аймгийн прокурорын туслах прокурор Ж.Бямбажав “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих, Эд хөрөнгө хураах ял, Торгох ялын тухай хууль, заавар, журамд заасан заалт нэг бүрээр” сургалт явуулж харилцан ярилцаж санал бодлоо солилцсон нь үр дүнтэй болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/



















































