
Энэ дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ахлах бөгөөд захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн терминалуудын өнөөгийн байдалд аттестатчилал явуулан дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.