
Нийслэлийн замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 16-н сургуулийн 1-5-р ангийн сурагчдад “Сургуульд хүрэх зам” сургалтыг нэгэн зэрэг зохион байгуулж байна.
Энэ сургалтын гол зорилго нь сургуулийн насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадалд сургахад оршино.
Д.Ундрах /24tsag.mn/