
Энэ жилийн тухайд Авто зам ашигласны төлбөр шинээр нэмэгдсэн.
Татвар хураалт өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.
Дүүргүүдийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ өглөө 08:00-12:00, үдээс хойш 13:00-17:00 цагын хооронд ажиллах аж.
Албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй юм байна.
Хотын ерөнхий менежер Б.Бадралын хэлснээр гурвалжин наалт хэвлэх, тараах зэрэгт тодорхой хэмжээний зардал гарч байсан. Үүнийг хэмнэж энэ жилээс наалт наахгүй. Харин замын цагдаа нарын төхөөрөмжинд татвараа төлсөн эсэх мэдээллийг оруулж өгсөн гэв.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвараас 19 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс энэ жил есөн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолж байгаа юм байна.
Энэ мөнгийг Зурагтын эцсээс Баянхошууны эцэс хүртэлх замыг дөрвөн эгнээ болгох, Шарга морьтын замыг өргөтгөх зэрэг зам засварын ажилд зарцуулна гэдгийг албаныхан хэллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)