
Татварыг ирэх зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй юм байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой аж.
Харин авто зам ашигласны төлбөрийг ирэх наймдугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлж болох аж.
Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулах юм байна. Тус нэг цэгийн үйлчилгээ нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах аж. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадагаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ.
Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байдаг аж.
Т.Энхэлээ