Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг хэрэгжүүлэх үүднээс шаардлага хангаагүй сурталчилгааны самбаруудыг албадан буулгасан. Буулгасан сурталчилгааны байгууламжийг эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь сурталчилгааны самбар байрлаж байсан дүүргийн ЗДТГ-тай холбогдон буулгалтын болон хадгалалтын зардлаа нөхөн төлж авах боломжтой аж.
Сурталчилгааны самбараа ирэх сарын 15-наас өмнө авахгүй бол актлахаар шийдвэрлэжээ.
Т.Энхэлээ



















































