
Монголын сүүний нэгдсэн холбоо Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай хамтран Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулганыг маргааш 10.00 цагаас Улаанбаатар чуулгын төв танхимд зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын ивээл дор болж буй уг чуулганаар нийслэлчүүдийн сүүний хэрэглээг дотоодоосоо хангах, сүүний үнэ тогтворжуулах, саалийн ферм эрхлэх сайн жишиг тогтоох зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан хэлэлцэх аж.