Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ -ын төлөөлөгчидтэй уулзав

2014-3-20
0
ЖИРГЭХ

    УИХ+-ын дарга З.Энхболд Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

   “Сансар дахь бидний мөрөөдөл” нэртэй нэгэн төслийг хэрэгжүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сансарын хиймэл дагуул бүтээх хамгийн сүүлийн үеийн Plug and Play /PnP/ технологид түшиглэсэн сургалт, судалгааны үйл ажиллагаанд монголын өсвөр үе, оюутан залуусыг хамруулах зорилготой ажээ.

   PnP технологиор хийсэн сансарын бага оврын хиймэл дагуулыг төлөөлөгчид уулзалтад хүрэлцэн ирэхдээ биетээр нь авч ирсэн байв. Хэмжээгээрээ хааш хаашаа 15 см орчим куб хэлбэртэй, 1.5 кг орчим жинтэй энэ төхөөрөмж нь хүмүүсийн ойлгож, төсөөлж явдаг асар том сансарын хиймэл дагуултай харьцуулахад загвар төдий зүйл шиг харагдаж байсан боловч түүнийг сансарт хөөргөн тойрог замд оруулах боломжтой ба сансараас зураг авах, дуу дүрс дамжуулах хүчин чадалтай юм байна. Техник технологийн дэвшлийн үр дүнд сансарын хиймэл дагуулыг бүтээх арга улам хялбар, төсөр болсоор байгаа бөгөөд улс орнууд PnP технологийг сансарын судалгаа шинжилгээ болон харилцаа холбоонд түлхүү ашиглаж эхлээд байгааг Шведийн “AAC Microtec” байгууллага болон “Сансар дахь бидний мөрөөдөл” ТББ-ын мэргэжилтнүүд тайлбарлаж байв. Уулзалтад авчирсан төрлөөс гадна PnP технологиор тухайн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн том оврын, илүү өндөр хүчин чадалтай хиймэл дагуулуудыг “AAC Microtec” бүтээж байгаа бөгөөд Япон зэрэг улсуудад хэдийнээ нийлүүлсэн байна. Богино хугацаанд буюу 6 сарын дотор бүтээж, угсрах боломжтойн дээр constellation хамтын хэлхээсээр холбон ажиллуулах дараагийн шинэ хиймэл дагуулыг хийхдээ технологийн шинэ шийдлүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж байгаа нь PnP технологийн давуу тал юм байна.
02
   “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг хэрэгжүүлснээр манай улс монгол залуусын оюун ухаан, гар бие оролцон бүтээсэн PnP технологийн гурван ширхэг сансарын хиймэл дагуултай болох юм байна. Төслийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй сурагч, оюутнуудыг сонгон шалгаруулах бүртгэл явагдаж эхэлсэн ба гол шалгуур нь чөлөөт сэтгэлгээ байх ажээ.

   УИХ-ын дарга сансарын хиймэл дагуул бүтээх PnP технологийн талаар дэлгэрэнгүй асууж сонирхохдоо, монголын залуусыг шинэ технологид сургаж, сэтгэлгээг нь хөгжүүлэх, тэднийг шинжлэх ухааны шинэ салбарт оюуны хүчээ сорих хүсэл тэмүүлэлтэй болгох, улмаар Монгол Улс сансарт өөрийн хиймэл дагуулаа хөөргөж, цаашид сансар судлалын салбарт үндэсний мэргэжилтнүүд нь ажилладаг болох хэтийн эрхэм зорилго тавин ажиллаж байгааг нь сайшаан дэмжиж байна гэдгээ уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хэллээ.

   PnP технологиор гурван ширхэг сансарын хиймэл дагуул бүтээнэ гэсэн тодорхой тоо ярьж байгаагийн учир нь хиймэл дагуулыг сансарт хөөргөх үеийн техникийн шаардлагаас үүдэн гарсан байна. Мөн сансарт хөөргөсний дараа тэдгээр хиймэл дагуул нь constellation буюу хамтын хэлхээс хэмээх олон улсын сансар судлалын хамтын ажиллагааны аргыг ашиглан өөр хоорондоо болон бусад хиймэл дагуултай сүлжээ үүсгэн мэдээлэл солилцох технологийг туршин эзэмших зорилготой юм байна. Constellation буюу хамтын хэлхээс хэмээх олон улсын сансар судлалын хамтын ажиллагааны аргаар өнөөдөр аль нэг улсын хиймэл дагуулаас өөр ямар нэг улстай холбоотой шуурхай мэдээлэл ирсэн тохиолдолд мэдээллийг хэрэгтэй газарт нь цаг алдалгүй дамжуулах зэргээр харилцан ашигтай ажилладаг туршлага нэгэнт нэвтэрчээ.

   Хэрэв “Сансар дахь бидний мөрөөдөл” төсөлд оролцсон залуусын бүтээсэн сансарын хиймэл дагуулыг хөөргөж чадвал хүүхдүүд дараа нь газар дээрээс тэдгээр хиймэл дагуултай холбогдох, мэдээллээ дамжуулах арга ухаанд суралцах зэргээр төслийн үр өгөөж үргэлжилсээр байна гэдгийг төлөөлөгчид хэлээд хиймэл дагуулууд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэл Олон улсын радио сонирхогчдын группын бүртгэлээр дамжин олон нийтэд мэдээлэгдэж байдаг юм гэлээ. Харин хиймэл дагуулыг сансарт хөөргөхөд сансарын пуужин бүхий улс орны дэмжлэг авах шаардлагатай учир энэ тал дээр хамтран ажиллах боломжтой улс орнуудад хандан хүсэлт гаргах ажлыг мөн хийж байна, тун нааштай мэдээлэлтэй байгаа гэдгээ тэд дуулгалаа.
02
   Шведийн “AAC Microtec” байгууллага нь PnP технологио дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх зорилготой ба Монгол Улсын тухайд үйл ажиллагааныхаа хүрээг олон улсад тэлж байгаагаараа ач холбогдолтой учир өөрийн шинэ технолиогийг манайд нийлүүлэхдээ хөнгөлөлт үзүүлж байгаа хэмээн онцолж байв. Монгол залуусын бүтээх сансарын гурван хиймэл дагуул нэг бүр нь 100 мянган ам.долларын өртгөөр босох юм байна.

   Мөн одоогоор зөвхөн АНУ-ын ахлах сургуулийн хүүхдүүд PnP технологиор сансарын хиймэл дагуул хийж хөөргөөд байгаа учир “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс сурагч, оюутан залуусаа энэ чиглэлээр сургаж, хөгжүүлж байгаа хоёрдах орон болох аж.

   Төслийн нээлтийн ажиллагаа 3 дугаар сарын 21 нд Кемпински зочид буудалд болох бөгөөд сурагч, оюутнуудын дунд явуулах уралдаант сонгон шалгаруулалт 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 11-ний хооронд явагдах бол хиймэл дагуулуудыг бүтээх ажлыг 7 дугаар сард эхэлж, 12 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол шинжлэх ухааны яам ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 37 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 42 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 20 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 36 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 57 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 0 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 1 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 11 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 5 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 8 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 9 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 56 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 16 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 19 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 25 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК