
Одоогоор тус байруудын шугам хоолойн бөглөөг гаргах, угааж цэвэрлэх, насос станцыг автомат горимд шилжүүлэх ажлыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчид хийж гүйцэтгэж байна.
Иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс харьяалах нутаг дэвсгэртээ байгаа таггүй худгуудыг тагтай болгох арга хэмжээ авах, эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран орчны газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, хүчин чадалд нь тохирсон насос сонгож, ашиглагч байгууллагатай хамтран суурилуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүргийг бүх дүүрэгт Захирагчийн ажлын албанаас өгчээ. Мөн , Визард ХХК-д насос станцын ажиллагааг автомат ажиллагааны горимд шилжүүлэх, шугамын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гэмтэл доголдлыг хамтран тодорхойлох гэх мэт мэргэжил аргазүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээр болсон байна.