НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргажээ.Тэгвэл манай улсад "Аз жаргалын зам" ТББ-аас энэ оноос эхлэн тус өдрийг тэмдэглэж “Сэтгэл хангалуун аз жаргалтай өнгөрүүлье” гэсэн уриалга гаргаж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тус ТББ-аас нийт иргэдэд хандан маргааш дуут дохио ашиглалгүй бие, биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, хогоо ил задгай хаялгүй хогийн саванд хийх, хүн бүр гэр бүлтэйгээ эвтэй байж аз жаргал бэлэглэхийг уриалав.



















































