
Жил бүр жолооч нарт тулгардаг асуудлын нэг нь тээврийн хэрэгслийн хураамж, татвар төлөх гэж урт эгнээ үүсгэн дугаарлаж зогсдог явдал. Үүнийг өөрчлөхөөр иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын базз суурийг нэмэх зэргээр нийслэлийн авто замын санг бүрдүүлэх юм байна. Татварын хэлстийн нэг цэгийн үйлчилгээ нь өнөөдрөөс эхлэн 11 хоногийн турш өглөө 08-12, үдээс хойш 13.00-17.00 цагт ажиллах гэнэ. Мөн жолооч нар өмнө нь төлдөг байсан татвар дээрээ нэмж автозам ашигласны хураамж төлөхөөр болжээ. Зам ашиглалтын төлбөр нь тухайн машины моторын хүчин чадлаас хамаарч 30-70 мянган төгрөг байх аж. Жолооч нар тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулсан, татвараа төлсөн талаарх мэдээллийг авто тээврийн хэрэгслийн санд оруулсанаар машиныхаа шилэн дээр гурвалжин наалт наах шаардлагагүй болж байгаа аж.
Д.Дуулим