
Үүний хүрээнд Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос өнөөдөр “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, СГЗ, судлаач Я.Ганбаатар, Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан оролцох юм.