
Энэ үеэр ЕБС-ийн сурагчид өөрсдийн гараар бүтээсэн хиймэл дагуулаа хөөргөх аж.
"Сансар дахь бидний мөрөөдөл" төсөл нь “Залуу зохион бүтээгч”, “Робокон” зэрэг танин мэдэхүйн уралдаант тэмцээний нэгэн адилаар дөрвөн үе шаттай реалити нэвтрүүлэгээр дамжин хэрэгжих юм.
Ингэхдээ эхний гурван шатанд оролцогчдын хиймэл дагуулаа хэрхэн хийх санаануудыг уралдуулах ба мэргэжлийн хүмүүс шүүн хамгийн боломжит хувилбаруудыг дараагийн шатанд үлдээнэ. Улмаар ирэх долдугаар сард эцсийн шатанд тунаж үлдсэн гурван баг хиймэл дагуулаа бүтээж эхлэх бөгөөд тэдгээр хиймэл дагуулуудыг энэ оны 12 дугаар сараас олон нийтийн хүртээл болох аж.
Уралдаанд бага дунд ахлах ангийн сурагчид, их дээд сургууль коллежийн оюутнууд насны хязгаарлалтгүйгээр оролцож боломжтой.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)