
Манай улс энэ хавар 315 мянган га талбайд үр тариа, 304 мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөжээ. УИХ-аас хаврын тариалантай холбоотойгоор 20 мянган тонн хүртэлх үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Алтай хязгаар, Буриадаас үр импортлохоор болжээ. Үр импортлох аж ахуйн нэгжүүдэд квот тогтоож байгаа аж. Үүний хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ хавар 8.8 мянган тонн үрийг гаднаас авчирч тариаланчдад нийлүүлэхээр болжээ. Урьдчилсан байдлаар салбарын яам ирэх сарын сүүлчээр тариалалтын ажлыг эхлүүлж тавдугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөөд байна.