
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар, салбарын шилдэг эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан шагналын хур буусан энэ өдөр манай спортынхон ч энгэрээ мялаалгав. Тодруулбал, чөлөөт бөхийн ДАШТ-ий хос медальтан Т.Мөнхтуяа Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Батбаяр Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр энгэр мялаалаа.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)