Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар Крымийн асуудлаар сонирхолтой түүх өгүүлжээ. Тэрээр "За, өнөөдөр Баасан ажаагийн төрсөн өдөр юм чинь хөөрөөд ч гэх үү, маазраад ч гэх үү нэг онгирцгоочих уу. Бодоод байх нь ээ, монголчууд Украиныг бий болгоход хувь нэмэр оруулсан юм шиг ээ.XIII зуунд монголчууд Киев хотыг эзэлснээр тус хот оросын улс төр, соёл, нийгэм, эдийн засгийн төв байж чадахаа больсон. Энэ төв уг хотоос "нүүж", Новгород, Рязань, Москва зэрэг хотууд руу тэмүүлсэн. Дараагийн шинэ төв эцсийн хувилбараараа төлөвшөхөд ч Сарайн дэм, лобби хэрэг болсон. Харин Киев хотын статус тухайн үедээ аргагүй давуу хүчний нөлөөнд ийнхүү дарагдан хоцорсоноор өөрийн эрхгүй оросын зах хязгаар (окраина) болон хувирсан. Манайхаар бол нээрээ захчин юм уу даа. Тэгэхээр газар зүйн тусгаарлалт цаг хугацааны нөлөөлөлтэй давхцан эдгээр ард түмнийг аялгаар нь ч, зарим зан заншлаар нь ч ялгаатай болгожээ. Ингээд л Украин бий болж. Түүх дундаа нэг хором ч болов тасарч, цоо шинээр эхэлдэггүйгээс хойш омог бардам өвөг дээдсийн дэлхийн үйл хэрэг, суу нөлөө тэртээ алсаас ч цуурайтан өнөөдөр нөлөө хаялгаа мэдрүүлсээр л..." хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Сонирхуулахад Б.Цогтбаатар Москвагийн ОУ-ны харилцааны сургууль төгссөн чамгүй боловсролтой нэгэн юм.




















































Сэтгэгдэл (3)