Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран шүүгчдэд эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл олгох сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад нийслэлд байрлах шүүхүүдийн шүүгчид биечлэн оролцсон бол орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдсоноор улсын хэмжээнд иргэний хэрэг шийдвэрлэдэг нийт шүүгчид эвлэрүүлэн зуучлалын тухай мэдээлэл өгчээ.

Тус сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаан дахь шүүгчийн ажил үүрэг”, “Жайка” төслийн мэргэжилтэн Х.Ока “Эвлэрлийн гэрээний зүйл заалт боловсруулах”, ХЗҮХ-ийн дэд захирал Б.Амарсанаа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаан дахь шүүгчийн оролцоо, анхаарах асуудлууд” сэдвээр тус тус хичээл заасан байна.
Түүнчлэн улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийж байгаа орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.


Түүнчлэн улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийж байгаа орон тооны эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулжээ.