
Наурзын баярт зориулсан өдөрлөг Чингисийн талбайд болж байна. Жил бүрийн гуравдугаар сарын 23 –ны өдөр Казак түмэн “Хаврын баяр” буюу Наурзын баяраа хийдэг уламжлалтай. Өнөөдрийн өдөрлөгт Казак түмэн өөрсдийн ёс, уламжлалаа харуулсан олон зүйлийг ард түмэндээ толилуулж байна. Тус өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг баярын үйл ажиллагаа өнөө орой СТӨ –д урлаг, соёлын тоглолтоор үргэлжилэх ажээ.
Сэтгэгдэл (9)