
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ингэ ихэрлэсэн байна. Монголчууд мал сүрэг, тэр дундаа тэмээ ихэрлэхийг ихэд бэлэгшээдэг. Ихэр ботго мэндлэвэл тэр жилийн өнгө сайхан гарч байна гэж үздэг ажээ. Өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сард Дорноговь аймагт ингэ ихэрлэсэн гээд хэд хэдэн тохиолдол бий.